“Ковидын” дөрөвдүгээр давлагааг хөл хориогүйгээр давна” гэв

 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд манай улсад дотоодод Омикрон хувилбарын таван тохиолдол бүртгэгдсэнийг албан ёсоор мэдэгдсэн. Тэгэхдээ тэрбээр, 

 "Энэ долоо хоногоос батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай боллоо. Омикрон хувилбар дотоодод тархаж, манай улсад "Ковид-19"-ийн дөрөв дэх давлагаа эхэлж байна. Дөрөвдүгээр давлагааны оргил үеийг манай эрдэмтдийн баг нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр байна гэж  тооцоолсон. Хэдий тохиолдлын тоо ихсэх ч ард иргэд айж сандрах хэрэггүй. Омикрон хувилбар Дельта хувилбартай харьцуулахад харьцангуй хөнгөн шинж тэмдэг илэрч байна. Вакцин тодорхой хэмжээнд хамгаалж байгаа судалгаанууд гарч байгаа.

Коронавирусийн дөрөвдүгээр давлагааны үе томуугийн идэвхжилтэй давхцаж байгаа учраас эрүүл мэндийн салбарт орны ачаалал нэмэгдэх эрсдэлтэй,  эхний ээлжинд хүүхдүүд,  жирэмсэн эхчүүд, архаг суурь өвчтэй хүмүүс, ахмад настан зэрэг эрсдэлтэй бүлгийнхнийг эрэмбэлэн эмчлэх тул ард иргэдээ хүлээцтэй хандахыг уриалж байна. Засгийн газар, ЭМЯ, УОК энэ давлагааг аль болох хөл хорио тавихгүйгээр даван туулахаар хариу арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллана. Иргэдийн өндөр хариуцлага, хамтын хүчээр дөрөв дэх давлагаа давна гэдэгтэй итгэлтэй байна" гэлээ. 

 

 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх