АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний сөнөөгч онгоц цөлд осолджээ

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний F/A-18E Super Hornet сөнөөгч онгоц Калифорнийн Мохаве цөлд осолдож, нисгэгч нь амь үрэгджээ. Энэ тухай ABC7 телевиз мэдээлэв.

 


Эх сурвалжийн мэдээлснээр сөнөөгч онгоц Сан Бернардино муж дахь АНУ-ын тэнгисийн цэргийн Лимур агаарын станцаас хөөрчээ. Ослын шалтгааныг шалгаж байна. Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр ослын улмаас газарт хүн бэртэж гэмтээгүй байна.

Тавдугаар сарын сүүлчээр АНУ-д нэг хөдөлгүүртэй онгоц осолдсон. Ослын улмаас хоёр хүн нас баржээ. АНУ-ын Колорадо мужид энэ эмгэнэлт явдал болсон юм. Онгоц сүйрсэн Блумфилд хотын гал түймрийн албаны мэдээлснээр, хажуугаар өнгөрч явсан хүмүүсийн хэн нь ч бэртэж гэмтээгүй, байшин барилга эвдэрч гэмтээгүй байна.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх