Хятадад хурдны галт тэрэг замаасаа гарчээ

 

Хятадын өмнөд хэсгийн Гуйжоу мужид өндөр хурдны суудлын галт тэрэг хэсэгчлэн замаасаа гарсан байна. Хятадын төв телевизийн мэдээлснээр жолооч нь нас барж, найман хүн бэртжээ.

 


Зургадугаар сарын 4-ний өдрийн 10:30 минутын орчимд Гуйжоу мужийн Гуйян хотоос Гуандун мужийн Гуанжоу хот руу явж байсан галт тэрэг буудал руу орохын өмнө гэнэт шаварт осолдсон болохыг тодрууллаа. Үүний улмаас найм, долдугаар вагон замаасаа гарсан байна.

Урьдчилсан байдлаар ослын улмаас жолооч, проводник, долоон зорчигч гэмтсэн байна. Тэд бүгд эмнэлгийн тусламж авсан ч галт тэрэгний машинист шархаа даалгүй нас баржээ. Галт тэргэнд үлдсэн 136 зорчигчийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Одоогоор ослын газар дээр ослын хор уршгийг арилгах, шалтгааныг тогтоох, шалгах ажил үргэлжилж байна.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх