Фото сурвалжилга: Дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийн үзэсгэлэн, худалдаа

Сүхбаатарын талбайд есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч 140 гаруй иргэн, аж ахуй нэгж 2000 орчим бүтээгдэхүүнээр үзэсгэлэн, худалдаа дэлгэлээ. Тус үзэсгэлэн худалдаа нь аравдугаар сарын 20-23-ныг дуустал үргэлжлэх бөгөөд худалдаа эрхлэгчдийн зүгээс бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаалах юм. Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас дээрх үзэсгэлэн, худалдааг жил бүр тогтмол зохион байгуулдаг.

Нийслэлчүүд та бүхэн дотоодынхоо бүтээгдэхүүнийг худалдан авч, үндэсний үйлдвэрлэлээ дэмжээрэй.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх