УОК-ын даргын шийдвэрээр Тэрэлж Туулын эхнээс эхлэн үерийн нөхцөл байдлын судалгааг хийлээ

УОК-ын даргын шийдвэрээр Тэрэлж Туулын эхнээс эхлэн үерийн нөхцөл байдлын судалгааг УСУОШГ,ГСҮХ болон мэргэжлийн инженерүүдээс бүрдсэн баг хийлээ. Мэргэжлийн багийн үнэлгээгээр тэрэлж туулын уулзвараас эхлэн 6 хэсэг газар их хэмжээний халилт үүсч хот руу орж ирэх үерийн эрсдэлд эерэгээр нөлөөлж байгаа ч Туул голын үерийн эрсдэл өндөр гэж дүгнэгдсэн. Амралтын газар, айл өрх (16 хэсэг газарт)усанд автсан, гачууртаас дээш голын хойд хэсгээр олон айл өрх усанд автсан байдалтай байна.

УОК-ын даргын шийдвэрээр Тэрэлж Туулын эхнээс эхлэн үерийн нөхцөл байдлын судалгааг хийлээ

 

Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялж зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас сэргийлэн сонор сэрэмжтэй байж, эрэг хөвөөнд бууж сууршихгүй байхыг анхааруулж байна.
Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг хүсье.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх