Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан үер усны аюулт нөхцөл байдалтай холбогдуулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан үер усны аюулт нөхцөл байдалтай холбогдуулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан үер усны аюулт нөхцөл байдалтай холбогдуулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

 

Нийслэл болон аймаг орон нутгуудад үер усны гамшигт үзэгдэл тохиолдож, Нийслэл хотын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаа бол орон нутагт, тэр дундаа Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 4 сумын айл өрх үерт автсан, иргэд усанд боогдсон, цахилгаан тасарсан, Ерөө голын гүүр эвдэрсэн нөхцөл байдалтай байна.
Мөн Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнөөдрийн мэдээллээр Хэнтий нуруунаас усжих Туул, Хараа, Ерее, Шарын гол, Онон, Хэрлэн, Их Хянганы нуруунаас эхтай Халх гол болон Сэлэнгэ мерен, Орхон голын адгаар усны тувшин емнех едрийнхеес 15-55 см нэмэгдэж, Худэр, Хараа,Туул, Сөгнөгөр, Улиастай, Онон, Орхон гол Сэлэнгэ мөрөн Сухбаатар сум орчимд үерийн тувшинг 20-60 см, Туул, Ерөө , Сэлбэ, Хэрлэн, Балж зэрэг голууд үерийн аюултай тувшинг 5-50 см даван тус тус хучтэй үерлэсэн мэдээлэлтэй байна.
Монгол орны төв болон зүүн зүгийн нутгаар олон хоногийн үргэлжилсэн борооны улмаас гол мөрнийн түвшин нэмэгдэж, эргээсээ хальхаас гадна аадрын үүл хуралдах нөхцөл бий болж байгаа нь уруйн үер буух эрсдэлийг үүсгээд байна” гэлээ.
УОК, НОК, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Үндэсний аврах бригадын зүгээс
1. НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ҮҮССЭН ҮЕРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛД ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ
/Далан босгох, хүчитгэх, эрсдэлтэй байршилд байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, үерт автсан обьектийн усыг яаралтай соруулах, Шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг татан төвлөрүүлэх/
2. ОНЦ ЧУХАЛ ОБЬЕКТУУДЫГ ХАМГААЛАЛТАД АВАХ
/Цэвэр усны эх үүсвэрүүдийг үерээс хамгаалах, бохирдлоос сэргийлэх арга хэмжээ авах, Эрчим хүчний дэд станцуудыг үерээс хамгаалах, эрсдэлтэй байгууламжуудыг тодорхойлох, Урьдчилан сэргийлэх зорилгоор хүчдэл салгах, хязгаарлалт тогтоох, сэлгэн ажиллуулах арга хэмжээ авах/
3. Үерийн гамшгийн дараах хүндрэл, эрсдэлийн үнэлгээ хийх дагалдах эрсдэлүүдийн тооцоог гаргаж, хариу арга хэмжээг авах.
4. Лаг, шавар цэвэрлэх, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх
5. Ажиллаж байгаа бие бүрэлдэхүүний хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах
6.Аймаг орон нутгийн бүх гүүрүүдийн суурийг шалгаж, эвдрэл гэмтэл үүсэж, байгууламжийн бүтэцэд өөрчлөлт орсон тохиолдолд яаралтай арга хэмжээ авах, сэргээн босгох
7. Аймаг, орон нутгийн онцгой комисст иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах чиглэлд бэлтгэл бэлэн байдлаа ханган ажиллах үүрэг өгч, хамтран ажиллаж байна.
8. Улсын хэмжээнд хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх
/Үерийн улмаас учирсан хохирлын хэмжээг тотоох, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд шаардлагатай хэрэгцээг тодорхойлох/
9. Хүч хэрэгслийн судалгаа гаргах, цаашид болзошгүй эрсдэлийн үнэлгээ хийн, бэлтгэл бэлэн байдлаа ханган ажиллаж байна.
Мөн нийслэлийн хэмжээнд сэргээн босгох, ариутгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаа эд өрнөж байгаа тул иргэд та бүхэн маань шаардлагагүй тохиолдолд замын хөдөлгөөнд ачаалал нэмэхгүй байх, Мөн үерийн улмаас агаар, хөрс, орчны бохирдол ихтэй байгаа тул ариутгал, халдваргүйжүүлэлт хийж дуустал бага насны хүүхдээ гадаа тоглуулахгүй байх, хувийн ариун цэврийг сайтар сахихыг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх