Үндэсний их баяр наадамд түрүүлж, айрагдсан морьдын бай, шагналыг гардууллаа

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадамд түрүүлж, айрагдсан морьдын бай, шагналыг гардууллаа
Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Эзэн богд Чингис хааны мэндэлсний 861, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадамд 6 насны нийт 660 гаруй морьд уралдаж, төрийнхөө их баяр цэнгэл наадамд тоосоо өргөлөө.

Үндэсний их баяр наадамд түрүүлж, айрагдсан морьдын бай, шагналыг гардууллаа

 

Адуун сүргийн манлай хурдан азарганы уралдаанд 57 азарга шандас сорьсноос Увс аймаг Зүүнговь сумын харьяат, Монгол улсын алдарт уяач Бадарчийн Норовсамбуугийн гоё хээр, их насны морьдын уралдаанд 150 хүлэг тоосоо өргөснөөс Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, аймгийн алдарт уяач Отгонсэлэнгийн саарал, соёолон насанд
122 хурдан үрээ уралдаж, Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Г.Ариунболдын хээр үрээ, хязаалан насанд 138 хязаалангаас
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уяач Даваасамбуугийн Жаргалсайханын халтар,
шүдлэн насанд 75 шүдлэнгээс Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн харьяат Батбаярын Пунцагбалжирын хар, дааганы уралдаанд 114 даага тоосоо өргөснөөс Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Баттулгын Наранбатын халтар даага түрүү магнай болж торгон жолоо өргүүллээ. Мөн энэ жилийн наадмын хурдан дааганы уралдааны "баян ходоод"-нд Ховд аймгийн Булган сумын харьяат уяач Хишгээгийн Хас-Эрдэнийн зээрд халзан даага удаалсан юм.
Үндэсний их баяр наадамд түрүүлж, айрагдсан морьдын бай шагналыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон тус хорооны удирдлагууд гардуулан өглөө.
Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадамд түрүүлж айрагдсан морьдийг танилцуулж байна.
Азарганы уралдаанд:
1. Увс аймаг Зүүнговь сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Бадарчийн Норовсамбуугийн гоё хээр,
2. Хөвсгөл аймаг, Мөрөн сумын харьяат, Нийслэлийн алдарт уяач, Дорждалайн Даяндэмидийн Нарт хонгор,
3. Завхан аймаг, Тосонцэнгэл сумын харьяат Монгол Улсын Тод манлай уяач Төмөрбаатарын Ууганбаярын уулс хүрэн,
4. Булган аймаг, Гурванбулаг сумын харьяат, Хишигжаргалын Аминхишигийн Хүрэн халзан,
5. Архангай аймаг, Төвшрүүлэх сумын харьяат Цагаанбандийн Буянбаатарын Хүрэн халзан,
Их насны уралдаанд:
1. Хөвсгөл аймаг, Галт сумын харьяат, аймгийн алдарт уяач Бүдийн Отгонсэлэнгийн саарал ,
2. Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын хахьяат Доржийн Баттөгсийн Ягаан халзан ,
3. Завхан аймаг, Түдэвтэй сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Гомбожавын Баярцогтын Золбоо хээр,
4. Баянхонгор аймаг, Галуут сумын харьяат Монгол улсын Хөдөлмөрийн баатар Төмөрийн Мөнхбаярын Хулгар хээр,
5. Архангай аймаг, Хотонт сум, Монгол Улсын манлай уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн Хул халзан ,
Соёолон насны уралдаанд:
1. Дархан-Уул аймаг, Дархан сумын харьяат Ганболдын Ариунболдын Хээр,
2. Орхон аймаг, Бая-Өндөр сумын харьяат Аймгийн алдарт уяач Чулуунбатын Батжаргалын Зээрэн зээрд ,
3. Өвөрхангай аймаг, Тарагт сумын харьяат, Баттулгын Наранбатын Халтар,
4. Өвөрхангай аймаг, Арвайхээр сумын харьяат Сэнгээгийн Бямбасүрэнгийн Хүрэн,
5. Дундговь аймаг, Сайнцагаан сумын харьяат Одонбаатарын Болдсүхийн ухаа
Хязаалан насны уралдаанд
1. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уяач Даваасамбуугийн Жаргалсайханы халтар ,
2. Өвөрхангай аймгмийн Хужирт сум, Шунхлай группын eрөнхийлөгч Пүрэвийн Батсайханы тогоруу халзан зүстэй,
3. Булган аймгийн Сэлэнгэ сумын уяач Хишиг-Очирын Бөхбатын хүрэн
4. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уяач Жигмэдийн Дэмбэрэлсайханы бор,
5. Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Ганболдын Ариунболдын бор,
Шүдлэн насны уралдаанд
1. Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн харьяат Батбаярын Пунцагбалжирын Хар
2. Ховд аймгийн Мянгад сумын харьяат Загджавын Мэндсайханы шарга халзан
3. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат Чимэдцерэнгийн Энхбатын сартай хүрэн
4. Тев аймгийн Заамар сумын харьяат Чалхаагийн Уламбаярын буган халтар
5. Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Гантемерийн Жавхлантөгсийн хээр,
Дааганы уралдаанд:
1. Өвөрхангай аймгийн Тараг сумын харьяат Баттулгын Наранбатын халтар,
2. Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Цэрэндэндэвийн Дагвасүрэнгийн хул,
3. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Болдын Гөлөгсайханы сартай хар халтар,
4. Сүхбаатар аймгийн Халзан сумын хахьяат Гунаажавын Баяраагийн хээр,
5. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Чойжамцын Чинбатын халтар даага тус тус айрагдаж торгон жолоогоо өргүүллээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх