Даншиг наадмаар хоёр насны буюу хязаалан, их насны морьдын уралдаан болно

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт хурдан морины уралдааны зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө.

Даншиг наадмаар хоёр насны буюу хязаалан, их насны морьдын уралдаан болно

 

Тэрбээр:
-Энэ жилийн даншиг наадмаар хоёр насны буюу хязаалан, их насны морьдын уралдаан зохион байгуулна. Олон наадам давхцаж байгаа учраас хязааланг 1.4 км-ээр, их насыг нэг км-ээр богино зайд уралдуулахаар төлөвлөж байна. Өмнө нь нэг өдөр хоёр насны морь уралддаг байсан бол энэ жил иргэддээ хүртээмжтэй байлгах үүднээс наймдугаар сарын 5-нд хязаалан, 6-нд их насны морьдыг уралдуулна. Мөн жороо морины уралдааныг хоёр өдөр зохион байгуулна. Иргэд, олон нийтэд жороо морь унах, зураг авах боломжийг бүрдүүлсэн гэв.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх