Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарилгаар Монгол Улсын Төрийн далбаа байнга мандаж эхэллээ

Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, байнга мандуулж байх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулсныг өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарилгаар Монгол Улсын Төрийн далбаа байнга мандаж эхэллээ

 

Тус хуультай холбогдуулан Төрийн тэргүүн үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх, төрт ёс, түүхэн уламжлалаа хойч үедээ өвлүүлэн үлдээх, эх орноороо бахархах, улс орноо сурталчлах зорилгоор ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг нийслэл Улаанбаатар хотноо байнга мандуулж байх зарлиг буулгаж, өнөөдөр Төрийн далбааг хүндэтгэлтэйгээр залж, "Улаанбаатар” цэцэрлэгт хүрээлэнд байнга мандуулж байх ёслол боллоо.
Ёслолын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, "Өнөөдрөөс Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, монголчууд бидний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, монгол төрийн сүр хүч болсон Төрийн далбаа нийслэл хотноо өнө мөнхөд мандах боллоо. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.
Ийнхүү өнөөдрөөс "Улаанбаатар” цэцэрлэгт хүрээлэнд 60 метрийн өндөрт 16х8 хэмжээтэй Төрийн далбаа байнга мандаж эхэллээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх