Харшлын сорилыг даатгалаар үнэ төлбөргүй тавьж эхэллээ

Ургамлын харшлын улирал айсуй. Заримд нь бүр илрээд эхэлчихэж.

Хаана хандахаа мэдэхгүй явна уу. Тэгвэл Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт харшлын сорил тавьж байгаа аж.

Ингэхдээ нийгмийн даатгал төлсөн хэн бүхэнд үнэ төлбөргүй юм байна. Цагийн хувьд өглөө 08.30-17.00 цаг хүртэл үйлчлүүлэх боломжтой бөгөөд бүх насны хүн хамрагдаж болно. Мөн астматай хүмүүст даатгалаар шинжилгээ хийж байгаа аж.

Нэг зүйл сануулахад, даатгуулагч бүрт улиралд 165000 төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн үйлчилгээ авах эрхтэй. Улиралдаа тэрхүү эрхээ эдэлсэн тохиолдолд хувиасаа мөнгө төлөхийг анхааруулъя. 

Өөрөөр хэлбэл та улиралдаа улсын эмнэлэгт хандаж даатгалаараа үйлчилгээ аваагүй бол үнэ төлбөргүй харшлын сорил тавиулах эрх үүснэ.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг Засгийн газрын ордны баруун тал буюу Үндсэний түүхийн музейн хойно байрлаж байна.


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх