Э.Бат-Үүл: “Сайн хашаа” бол хашааны газрыг үнэ цэнэтэй л болгож байгаа алхам

...Манай иргэд даарахгүйн тулд гал түлж байна. Инженерийн үйлчилгээ байхгүй учраас л тэд ингэж амьдарч байгаа шүү дээ. Хэрэв инженерийн үйлчилгээг хангаж өгсөн бол хэн ч өөрийн амьдарч буй орчноо санаатайгаар бохирдуулж амьдрахгүй. Тиймээс л бид энэ нөхцөлийг хангахаар ажиллаж байгаа юм. Ингэхдээ нэг айл өрхөд инежерийн үйлчилгээг өгөх зорилгоор түүхэндээ анх удаа жилийн таван хувийн хүүтэй 10 сая төгрөгийн зээлийг өөрийн амьдарч буй хашааны газрыг барьцаалж зээл олгоно. Мэргэжлийн байгууллагаар тооцоо хийлгэхэд тухайн айл бохир хийхэд 2,4 сая, цэвэр бохир усны хангамж хүргэхэд 3,5 сая, халаалтын асуудлыг шийдэхэд 4 сая төгрөг буюу нийт 9,9 сая төгрөг хэрэгтэй гэсэн байгаа юм. Нэг ёсондоо энэ нь орон сууцжуулах нэг төрөл. Тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдийн дийлэнх нь орлого багатай байгаа. Тиймээс эхний 2 жил төлбөр авахгүй, түүний дараа жилээс эргэн төлөлт нь сард 100 мянган төгрөгөөс хэтрэхгүйгээр төлдөг байхаар зохицуулна. Энэ зээлийн хөтөлбөр нь дэлхийд хэрэгждэг жишгээр үзвэл хамгийн сайн жишиг. Би хувьдаа Ерөнхий сайдын зүгээс санаачилсан хамгийн супер бодлогын нэг байлаа гэж хэлье.

Э.Бат-Үүл: “Сайн хашаа” бол хашааны газрыг үнэ цэнэтэй л болгож байгаа алхамЭнэ бол үндсэндээ хашааны газрыг үнэ цэнэтэй л болгож байгаа алхам. Тухайн газрыг дэд бүтцээр нь үнэд оруулж байгаа юм. Дэд бүтцээ татаад хотын төвийн газар шиг үнэ цэнэтэй болгочихно. Ерөнхий сайд намайг шүүмжилж магадгүй. Гэхдээ би газар бол бизнес гэж хэлмээр байгаа юм. Энэ бол иргэдэд олгож байгаа маш том боломж гэж харж байна...
ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх