Голуудын усны түвшин өдөрт 10-80 см-ээр нэмэгдэж байна

Голуудын усны түвшин өдөрт 10-80 см-ээр нэмэгдэж байна
Олон жилийн дунджаар Улаанбаатар хотод 7-р сард 75,4мм хур тунадас ордог бол энэ жилийн 7 дугаар сарын эхний 6 хоногт 47мм буюу 7-р сард ордог хур борооны 62% нь ороод байгаа юм.

Голуудын усны түвшин өдөрт 10-80 см-ээр нэмэгдэж байна

 


Улсын хэмжээнд ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороошиж буй тул Хэнтийн нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сэлбэ, Сөгнөгөр, зүүн хажуугийн Барх, Хурх, Балж, Онон, Хэрлэн, Хангай нуруунаас эхтэй Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-80 см нэмэгдэж байна. Мөн Ерөө, Туул, Тэрэлж, Улиастай, Хөгшин Орхон зэрэг гол үерийн түвшинг 15-40 см, Сэлбэ, Сөгнөгөр, Хэрлэн, Балж гол үерийн аюултай түвшинг 10-50 см даван хүчтэй үерлэлээ.
Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялж зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас сэргийлэн сонор сэрэмжтэй байж, эрэг хөвөөнд бууж сууршихгүй байхыг сануулж байна. Түүнчлэн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, гол руу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Мөн ерөө гол үерлэснээс Улаанбаатар-Дарханы автозам, Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлийн төмөр замыг хаагдах эрсдэл үүсээд байгаа тул иргэд, олон нийт хол замд гарахгүй байх, дор бүрнээ сонор сэрэмжтэй байж, аюулгүй байдлыг хангахыг уриалж байна.
Өнөө шөнөдөө төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо орох төдвлөвтэй байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллэлээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх