ОРХОН: ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Орхон аймагт "Эмч" дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газар хамтран эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн яаралтай тусламж үзүүлэх ур чадварын түвшинг нэмэгдүүлэх, амь тэнссэн үеийн багаар ажиллах, эмнэлэг хүртэлх эмчээс эмчийн гарт хүргэх тусламж үйлчилгээний тасралтгүй байдал, уялдаа холбоог хангах зорилготой "Миний мэргэжил-Миний бахархал-Би-Эмч”  сэдэвт чадавхжуулах тэмцээнийг зохион байгууллаа.

ОРХОН: ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Энэ удаагийн тэмцээнд тус аймгийн  БОЭТ, "Эрдэнэт” медикал, "Баян-Өндөр” мед, "Эрдэнэт” сувиллын цогцолбор, "Эрдэнэт” клиник, Жаргалант сумын ЭМТ, ӨЭМТ, хувийн хэвшлийн эрүүл мэндийн  байгууллага, Эм холбооны төлөөллөөс бүрдсэн зургаан багийн 36 хүн оролцсон. Багууд  мэндчилгээ дэвшүүлж, эмнэлзүйн тохиолдолд суурилсан ур чадвар, гардан үйлдэл гүйцэтгэх, гэрийн даалгавар, багийн ахлагч нарын тэмцээн зэрэг 5 үе шаттай даалгавар гүйцэтгэсэн байна.
Мөн тэмцээний шүүгчээр МУ-ын Хүний гавьяат эмч Р.Баянмөнх, АУ-ны доктор, дэд профессор Х.Чингэрэл, АУ-ны Доктор О.Болормаа нар ажилласан бөгөөд тэргүүн байранд Орхон БОЭТ-ийн Ц.Батцэцэг ахлагчтай "Адреналин" баг, дэд байранд Орхон БОЭТ-ийн Б.Мөнгөн-Эрдэнэ ахлагчтай "Life savers" баг, гутгаар байранд Орхон БОЭТ-ийн Б.Сансрайдорж ахлагчтай "Зогсохгүй" баг тус тус шалгарлаа.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх