“Нийгмийн эрүүл мэндийн үндэс” сэдэвт мэргэшүүлэх 2 долоо хоногийн сургалт өнөөдөр эхэлж байна.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ) болон #Монголын_нийгмийн_эрүүл_мэндийн_мэргэжилтнүүдийн_нийгэмлэг (МНЭММН)-ийн хамтарсан "Нийгмийн эрүүл мэндийн үндэс” сэдэвт мэргэшүүлэх 2 долоо хоногийн сургалт танхим болон цахим хэлбэрээр НЭМҮТ-ийн сургалтын танхимд өнөөдөр (2024.03.04) эхлэлээ.

Сургалтад өрх, сум дүүргийн Эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан, мэргэжилтнүүд болон НЭМҮТ-ийн холбогдох мэргэжилтнүүд, эрдэм шинжилгээний ажилтнууд зэрэг 30 хүн хамрагдаж байна.
Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан ажилтнуудад Сертификат олгох юм.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх