СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Сэлэнгэ аймгийн нутаг, Ерөө гол Дулаанхан сум орчимд усны түвшин 8.00 цагийн ажиглалтаас 2 см нэмэгдэж усны түвшин 500 см хүрсэн. Харин Хэрлэн голын эхээр, Туул голын адгаар, Хараа, Шарын гол зэрэг голуудын усны түвшин 1-4 см буурсан хэдий ч Туул гол Алтанбулаг сум орчмоор 59 см , Хараа гол Баруунхараа сум орчмоор 28 см, Хүдэр гол Хүдэр сум орчмоор 25 см үерийн түвшинг даваад байгаа бол Хэрлэн голын эхээр Ерөө гол нийт уртын дагууд үерийн аюултай түвшинг 5-75 см даван хүчтэй үерлэж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

 

Иймд иргэд, олон нийт та бүхэн үерийн аюулаас сэрэмжилж, дээрх голуудын эргээр аялж, зугаалахгүй байх, хүүхэддээ тавих хараа хяналтаа өндөржүүлэхийг анхааруулж байна.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх