❗️❗️❗️ Сэрэмжлүүлэг

❗️❗️❗️ Сэрэмжлүүлэг
Ард иргэд аялал, амралтаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж, аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

❗️❗️❗️ Сэрэмжлүүлэг

 

Өнөөдрийн байдлаар Ерөө голын усны түвшин 2-3 см нэмэгдэж үерийн аюултай түвшинг 30-60 см даван үерлэж байна. Туул гол Алтанбулаг, Лүн сум орчмоор түвшний өөрлөлтгүй байна.
12 цагийн байдлаар 8 цагийн ажиглалтаас хойш Хараа, Ерөө голуудын усны түвшин 4-6 см буурсан байна. Мөн Туул голын усны түвшин Улаанбаатар хот, Алтанбулаг сум, Лүн сум орчмоор 2-13 см тус тус бууржээ.
Өнөө шөнө Архангайн нутгаар, маргааш өдөр Хөвсгөл, Булган, Дархан, Сэлэнгийн нутаг, Архангайн хойд болон зүүн хэсэг, Төв аймгийн хойд хэсгээр их бороо орно.
Цаашид 7 дугаар сарын 11-нд төвийн аймгуудын нутгаар, 12-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвийг Цаг Уур орчны шинжилгээний газраас гаргасан байна.
Орон нутагт
Сэлэнгэ, Хөвсгөл, Төв, Увс, Завхан аймгийн нийт 13 сум, 2 тосгоны нутагт аадар бороо орж, үер буусны улмаас 1000 гаруй мал урсаж, нэг айл аянганд цохиулснаас, тус айлын 4 иргэн бэртэж, гэмтсэн байна.
Мөн Сэлэнгэ аймгаас 284 км зайд байрлах Төв аймгийн Батсүмбэр сумын точка дээр цахилгааны нэг шон усанд урсаж, хоёр шон унасны улмаас цахилгаан тасарсан. Ус татрахаас нааш сэргээн засах боломжгүй байгаа юм.
Нийслэл хотод
Нийслэлийн 5 дүүргийн 26 хорооны 31,6 мянган өрхийн 128,1 мянган хүн, 11 байршилд гудамж, зам, 144 барилга байгууламж үерт өртөн, 6,140 хэрэглэгч цахилгаангүй байна.
❗️Хариу арга хэмжээний тухайд...
АТҮТ ТӨҮГ, Дарханы онцгой комисс хуралдаж Хөвсгөл Мөрөн-УБ, УБ-Хөвсгөл Мөрөн, УБ-Орхон Баян-Өндөр, Орхон Баян-Өндөр-УБ, УБ-Булган Булган, Булган Булган-УБ чиглэлийн зөвхөн зорчигч тээврийн хэрэгслүүдийн тээвэрлэлтийг Ширээ нуур руу явдаг гүүрээр үргэлжлүүлэн явуулахаар шийдвэр гаргасан.
Хөвсгөл аймгийн Жаргалант сум, Харгана багийн нутагт энэ сарын 08-ны өдрийн 19:00 цагаас 21:00 цаг хүртэл, 23:00 цагаас 03:00 цагт хүртэл хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, 23 айл өрхийн 340 бод мал, 445 бог мал үерт урссан. Үүнээс 100 орчим бог мал, 40 бод малын сэг зэмийг олж устгахаар ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Галт суманд 1 айлын хаваржааны хашаа үерийн усанд урсаж, Завхан аймгийн Их уул суманд 16 өрх айл үерт автсан байсныг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, 3 автомашин шаварт суусныг татаж гаргасан бол Сэлэнгэ аймгийн Шаамар сумд үерийн усанд автомашинтай 3 иргэн боогдсон байсныг аюулгүй газарт гаргалаа. Мөн Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт нутаглаж байсан айлын гэр дээр аянга бууж түлэгдсэн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлсэн юм.
Завхан аймгийн Их-Уул сумын Үржил багийн /аймгийн төвөөс зүүн зүгт 224 км, сумын төвөөс баруун зүгт 11 км 41 өрх үерийн усанд автсанаас эрсдэлтэй 6 айлыг нүүлгэн шилжүүлсэн.
Сэлэнгэ аймагт Мандал, Баянгол, Ерөө сум, Бугант тосгон, Хөтөл, Хүдэр, Сүхбаатар, Шаамар, Дулаанхаан, Жавхлант, Зүүнбүрэн зэрэг 8 сум, 2 тосгонд Онцгой байдлын байгууллага, Цагдаа, Сумын онцгой комисс, ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, гамшгаас хамгаалах сайн дурын бүлгүүд, ард иргэдийн тусламжтайгаар аж ахуйн нэгж байгууллага 3.194 айл өрхийн 979 иргэн, 176 гэр, 750 гаруй малыг үерийн голомтоос нүүлгэн шилжүүлэх, зам, цахилгаан түгээх өндөрийн тулгуур багана засах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх