ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГУУД ДҮҮРГҮҮДЭД АЖИЛЛАЛАА

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Батмагнай 2023 оны 10 дугаар сарын 26-аас 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар болон 9 дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтэст ажиллалаа.

      Тэрбээр салбарын албан хаагчидтай уулзаж, салбарын бодлого зорилт, шинээр хэрэгжих арга хэмжээг танилцуулан, тэдний өмнө тулгамдаж буй асуудал, бэрхшээл, санал хүсэлтийг нь сонссон юм.

      Түүнчлэн   хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа болон нийгмийн халамжийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцаж, үйлчилгээг цаг тухайд нь хүндрэл бэрхшээлгүйгээр иргэдэд хүргэх,  халамжийн нэгдсэн систем ehalamj.mn-ийн хэвийн ажиллагааг хангах, Хөдөлмөр эрхлэлтийн  нэгдсэн систем e-job.mn-ийн ашиглалтыг сайжруулах арга замын талаар мэдээлэл солилцож, төсөл хөтөлбөрийн гүйцэтгэл, үр дүнг сайжруулах, ил тод байдлыг хангах, жилийн эцсийн ажлын гүйцэтгэлийг эрчимжүүлэх талаар тодорхой үүрэг чиглэлийг өгөв.

      Энэ үеэр Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрын дарга Б.Мөнхбаяр   ХХҮЕГ-ын Захиргааны хэлтсийн дарга Д.Ичинноров, Халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Чимэгсүрэн, Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Баасандорж,  нар албан хаагчдын асуултад хариулж, салбарын бодлого чиглэл, цаашид хэрэгжүүлэх зорилтын талаар мэдээлэл хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх