ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ УР ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭ ХИЙХ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН СУРГАЛТ БОЛЛОО

Үйлчлүүлэгч төвтэй Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ нэвтрүүлэх ажлын хүрээнд Хөдөлмөр эрхлэх ур чадварын үнэлгээ (Профайлинг) хийж буй мэргэжилтнүүдийг чадавхжуулах үйл ажиллагааны удирдамж 2023 оны 10 дугаар сарын 16-нд батлагдсан.

      Тус удирдамжийн дагуу  хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд Профайлинг хийх сургалтуудыг гурван үе шаттайгаар зохион байгууллаа.

       Удирдамжийн дагуу цахим сургалтуудыг  2023 оны 10 дугаар сарын 31-ний  өдөр аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс, тасгийн дарга, ахлах мэргэжилтнүүд, бүсийн зөвлөхүүдэд, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр   аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн  мэргэжилтнүүдэд   зохион байгуулсан.

      Цахимаар олж авсан мэдлэгээ практик дадлага байдлаар хэрэгжүүлэх  сургалтыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хурлын танхимд өнөөдөр буюу  11 дүгээр сарын  сарын 03-нд нийслэлийн 9 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүдийн дунд боллоо.

       Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Европын холбооны санхүүжилттэй  "Монгол Улсад Тогтвортой Хөгжлийн  зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн нэгж хамтран  зохион байгуулсан тус сургалт нь  мэргэжилтнүүдийг Хөдөлмөр эрхлэлтийн цахим систем И-Жоб платформын хөдөлмөр эрхлэх үнэлгээ хийх Профайлинг системийн модулийг ашиглах, мэргэжил арга зүйгээр хангах зорилготой юм.  


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх